Цаг үеийн мэдээ

Бөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30 өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдаж байна. 

Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73кг-ын барилдаанууд явагдаж шилдгүүд тодорлоо. Манай тамирчдаас 73кг-д оролцсон Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ. 

Түүний жинд 9 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин  ¼ шигшээд Тайваний тамирчныг 10-0, хагас шигшээд Казахстаныг 4-1 харьцаатай ялж финалд Энэтхэгийн  Кажал Кажалд 0-10 харьцаатай ялагдсан байна.

Ц.Уранзаяа нь 2009 онд төрсөн. Чөлөөт бөхийн спортоор хичээллээд 1 жил болж  буй. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат,  Алдар спорт хорооны тамирчин.  Дасгалжуулагч багш нь МУГТ Б.Одончимэг юм.

Таны сурталчилгаа