Цаг үеийн мэдээ

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотноо энэ сарын 19-нээс 21-ний өдрүүдэд “Барга цом”-ын аварга шалгаруулах олон улсын VI тэмцээн зохион байгуулагдлаа. 

Монголын эрэгтэй баг тамирчид олимпын 6 жингээс 3 алт, 2 хүрэл, эмэгтэйчүүд 2 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ.  

Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д  Н.Батбилгүүн хүрэл медалийн эзэн болсноор Монголын баг тамирчид уг тэмцээнийг 10 медальтайгаар өндөрлүүллээ. 

ЭРЭГТЭЙ: 

57кг жинд 

Б.Мөнх-Эрдэнэ (Алтан медаль), 

П.Дашцэрэн  (Хүрэл медаль)

65кг жинд  

Н.Ганбаяр (Алтан медаль) 

74кг жинд 

Э.Тэмүүлэн (Алтан медаль)

86 кг жинд 

Н.Батбилгүүн (Хүрэл медаль)

ЭМЭГТЭЙ: 

53 кг жинд 

Н.Түмэндэмбэрэл (Мөнгөн медаль)

57кг жинд 

Э.Сумъяа (Хүрэл медаль), 

Б.Энхтүвшин (Хүрэл медаль)

76 кг жинд 

З.Болортунгалаг (Мөнгөн медаль)

Н.Загардулам (Хүрэл медаль)

Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын 20 муж, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Монгол улсаас нийт 245 тамирчин оролцжээ. 

Таны сурталчилгаа