Цаг үеийн мэдээ

-Талууд арбитрын ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулах талаар хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлтээ нотолсон холбогдох баримт бичгийг хавсаргана. Бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан бол арбитрын Ажлын алба нь гуравдагч этгээдээр татагдсан этгээдэд шийдвэр, хүсэлт түүний хавсралтуудыг танилцуулах бөгөөд тайлбар гаргах хугацааг тогтоож өгнө. 

-Хэрэв гуравдагч этгээд нь арбитрын ажиллагаанд оролцохоос татгалзвал энэ тухайгаа оролцогчийн мэдэгдэл гардаж авснаас хойш 7 хоног (олон улсын маргаанд 14 хоног)-ийн дотор шалтгаанаа нотлох баримтын хамт бичгээр ирүүлнэ. Ажлын алба нь хэргийн оролцогчдод гуравдагч этгээдийн хүсэлтийг танилцуулан үүнтэй холбогдуудан тэдний саналыг авна. 

-Гуравдагч этгээд нь арбитрын хэлэлцээрийн гэрээгээр үүрэг хүлээсэн эсхүл хэргийн оролцогчид тохиролцон бичгээр хэлэлцээр хийсэн бол арбитрын ажиллагаанд оролцохоос татгалзах эрхгүй. 

-Аливаа этгээд өөрийн хүсэлтээр арбитрын ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг талуудад танилцуулсны дараа оролцуулах эсэхийг Бүрэлдэхүүн шийдвэрлэнэ. Уг шийдвэр эцсийнх байна.

Таны сурталчилгаа