Бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ны өдөр Йордан улсын нийслэл Амман хотод эхлээд байна.
Тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн 50-55-59-68-76 кг-ын барилдаанууд явагдаж манай тамирчин Баянмөнхийн Отгонтуяа 55 кг-ын жинд алтан медаль хүртэж, Амманы тэнгэрт Монгол төрийн дуулал эгшиглэжээ.
Энэ жинд 6 тамирчин хүч үзсэн бөгөөд манай тамирчин хэсэгтээ эхний барилдааныг Казахстаны бөх Айнур Ашимоватай хийж 8-4 харьцаатай ялж, дараа нь Тайванийн тамирчныг 5-0, хагас шигшээд Кыргизстаны Арууке Кадирбек Кызыг 6-1 харьцаатай ялснаар финалд шалгарчээ.
Улмаар аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Сито Ситог 7-1 харьцаатай ялж U23 насанд Ази тивийн хошой аварга боллоо. Тэрээр 2022 онд энэ тэмцээнээс анхны түрүүгээ авч байсан юм. Энэ амжилтаараа Б.Отгонтуяа нь U23 насны ангилалд Ази тивээс хос алтан медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны тамирчин болж байна.
Зочин
2024-06-29
Пөөх ямар мундаг охин бэ?. Дандаа мундаг тамирчдыг ялж аварга болжээ. Олимп дэлхийн аварга болоорой.