Цаг үеийн мэдээ

ОУХМ, МУГТ Б.Чинзоригоос тодрууллаа.

-Арбитрын шүүхэд хандсан асуудал тань юу болосон бэ?

-Наймдугаар сарын сүүлчээр шүүх хурал зарлагдсан. Бодис илэрсэн гэдэг дээр эцэслэгдэн шийдэгдээгүй. Би түүнийг өөрөө хэрэглээгүй, албаар хэрэглээгүй гэдгээ шүүх хурал дээр өөрийгөө нотолно. Тэгж байж эцсийн шийд гарна. Сая юу болсон бэ гэхээр ахиллессын шөрмөсөө тасалчихсан. Тэгээд гэмтсэн бичиг, эмнэлгийн мэс засалд орсон бичиг, эмчлүүлсэн бичиг бүх зүйлээ олимпын хороо руу явуулаад, албан ёсоор эрхээ хасуулъя гэсэн. Тэгж эрхээ хасуулсны үндсэн дээр манай МУГТ Э.Цэндбаатар Тайландад болсон олимпын эрх олгох тэмцээнд оролцох эрхтэй болсон. Би гэмтээд, бодистой хамааралгүйгээр ахиллесын шөрмөсөө тасалсантай холбоотой эрхээ хасуулсан. Э.Цэндбаатар Тайландын эрх олгох тэмцээнд оролцсон. 

-Одоо бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юу. Биеийн байдал ямар байна вэ?

-Одоогоор бэлтгэл сургуулилт хийж болохгүй байна. Би дөнгөж алхдаг болоод сар орчим л болж байна. Шөрмөс маш удаан эдгэдэг. Ерөнхийдөө 2 сарын дараагаас хөнгөхөн хөдөлж болох байх. 

-Сэтгэл зүйд тань хэр нөлөөлөв?

-Их хэцүү би сэтгэлзүйчтэй уулзаж байгаа. Одоо болтол уулзалт үргэлжлээд явж байгаа. Ер нь сэтгэл зүйдээ их хүнд цохилт авсан. Яваандаа сайжрах байх аа. 

Таны сурталчилгаа