Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид “Парис-2024” зуны ХХXIII олимпын наадамд 10 жинд өрсөлдөх эрхээ аваад байна. Манай тамирчдын хувьд мөн олимпын наадмын холимог багийн төрөлд хүч үзэх юм.
Олимпын наадамд эх орноо төлөөлөх тамирчдад Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Батгэрэл хүндэтгэл үзүүлж батламж гардууллаа.
Мөн ДАШТ-д түрүүлсэн тамирчдад Олон улсын жүдо бөхийн холбооноос илгээдэг улаан “BACK NUMBER”-ыг шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүүд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х. Болдбаатар гардуулав.