Цаг үеийн мэдээ

Йордан улсын нийслэл Амман хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53кг-д манай улс дахин нэг аваргатай боллоо. 

Дорноговь аймаг Сайхан-Дулаан сумын харьяат “Аваргууд академи”-н тамирчин Чинболдын Отгонтуяа эхний тойрогт Энэтхэгийн бөхийг 10:0, дараа нь Йордан улсын тамирчныг мөн 10:0, хагас шигшээд Казахстаны тамирчин Зейнеп Баяановаг 10:8 хожиж аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Таманна Таманнаг 10:5 ялжээ. 

Ч.Отгонтуяа нь өнгөрсөн 4-р сард Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ААШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. 

Таны сурталчилгаа