ОХУ-ын Бүгд Найрамдах Саха-Якутск хотноо 2024 оны 06 сарын 25-наас 07 сарын 07 -ын хооронд зохион байгуулагдаж буй азийн хүүхдүүд олон улсын VIII -дахь удаагийн наадам 24 спортын төрөлд 39 орны 2000 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа тэсвэр тэвчээр оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа билээ.
Монголын модон барилдааны спортын холбооны баг 5 тамирчин 3 шүүгч, нэг албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож
-50 кг жинд Нэргүй Дагвадорж /Хүрэл медаль/
-80 кг жинд Ёндон Өсөх-ирээдүй /Хүрэл медаль/ тус тус хүртлээ.
Монгол улсаас анх удаа Азийн хүүхдүүд олон улсын спортын VIII-р их наадмын ерөнхий шүүгчийн албанд Сайнбаярын Тэлмэн ажилласан бол талбайн шүүгчдээр Бумбатын Даариймаа, улсын шүүгч Төмөрбаатарын Галцэцэг нар ажиллаж нэр төртэй албан үүргээ гүйцэтгэлээ.