Цаг үеийн мэдээ

“Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдыг ОУ-ын олимпын холбооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч уулзав. 

“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалийн төлөө өрсөлдөхөөр бэлэн болоод байна. Үүнд:

 Чөлөөт бөхийн тамирчин- Д. Отгонжаргал, Т. Тулга, М. Лхагвагэрэл

 Жүдо бөхийн тамирчин- Л. Сосорбарам, Ё. Басхүү

 Буудлага спортын тамирчин- Э. Даваахүү

Боксын тамирчин- О. Есүгэн

Хүндийг өргөлтийн тамирчин- М. Анхцэцэг

Хөнгөн атлетик- Г. Хишигсайхан нарын 9 тамирчин Олимпын эрхээ хүртсэн нь хөтөлбөрийг 60 хувийн амжилттай дүүргэлээ. 

Энэхүү амжилт нь “Лос Анжелос 2028” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна.

Таны сурталчилгаа