Монгол Улсын шигшээ баг тамирчид “Парис-2024” зуны олимпын наадамд 9 спортын төрөлд 33 тамирчин эрхээ аваад буй. Шигшээ баг тамирчдад энэ өдөр “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхийн мандатыг гардуулж, үдэн гаргах ёслолыг МҮОНРТ-ийн 600-ийн студид зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны Б. Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон олимп, паралимпын наадамд өрсөлдөх Үндэсний шигшээ багийн тамирчид оролцов. “Парис-2024” зуны олимпын наадам энэ сарын 26 ний өдөр “Хөшиг”-өө нээх юм.
Зочин
2024-07-05
Олимпийн медаль авсан бүх тамирчидаа оролцуулсан бол гоё болох байлаа