Цаг үеийн мэдээ

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах энэ цаг мөчид Герман улсад зохион байгуулагдаж байна. Өчигдөр тус тэмцээний хүрээнд хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Испани, Герман тоглож, нэмэлт цагт Испаний шигшээ баг 2-1 харьцаатай ялалт байгуулав. Сүүлийн тоглолт Криштиан Роналдо тэргүүтэй Португалын шигшээ баг Киллиан Мбаппэ тэргүүтэй Францын шигшээ башийн хооронд болсон юм. Үндсэн болон нэмэлт цагт гоол оролгүй, хоёр баг торгуулийн цохилтоор ялагчаа тодруулж, Францын шигшээ баг 5-3 харьцаатай ялалт байгууллаа. 

Ийнхүү тус тэмцээний хагас шигшээ шатанд Франц болон Испанийн шигшээ багууд тулахаар боллоо. Испанийн шигшээ багийн хамгаалагч Дани Карвахаль, Робин Ле Норманд, довтлогч Альваро Мората нар эрхээ хасуулсан тул тоглох боломжгүй болжээ. Хагас хамгаалагч Педри мөн бэртлийн улмаас тоглолтыг өнжихөөр болсон байна.

Таны сурталчилгаа