17 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт долдугаар сарын 14-ний 03:00 цагт болно. Урьд шөнө болоод түүний урьд шөнө шөвгийн 4-ийн тоглолтууд болж финалд шалгарах багууд тодорсон юм.
Испани-Францын шигшээ багийн тоглолт 2:1-ээр дуусаж, Испани финалд үлдлээ. Испанийн шигшээ багийн 16 настай тоглогч Ламин Ямал энэ удаагийн Еврогийн “Од” болон гялалзав. Хөлбөмбөг сонирхогчдын дунд Ямал шинэ залуу одоор нэрлэгдэж байна. Тэрбээр тоглолт эхлээд 21 дэх минутад гоолдов.
Харин Францын шигшээ баг тоглолтын эхний 8 дахь минутад гоолдсон ч дахин гоолдож чадалгүй 2:1 харьцаатайгаар тоглолтыг өндөрлүүлсэн. Испанийн Дани Ольмо 25 дах минутад хоёр дах удаагаа гоолдсон нь шөвгийн 4-ийн эхний хэсгийн сүүлчийн гоол байлаа.
Нөгөө талд урьд шөнө буюу долдугаар сарын 10-ны өдрийн 03:00 цагт Нидерланд Английн шигшээ багууд аваргын төлөө хэн нь шалгарах вэ гэх чухал тоглолтыг хийв. Тоглолт эхлээд ердөө эхний 7 дахь минутад Нидерландын шигшээ багаас Шави Симонс гоолдов. Тэдний эсрэг Англичууд эрчтэй довтолсоор. Энэ үед Нидерланд болчимгүй алдаа хийснээр ердөө 11-хэн минутын дараа торгуулийн өшиглөлтийг Харри Кейн гүйцэтгэснээр 1:1-ийн харьцаатайгаар оноо тэнцлээ. Үүнээс хойш Англичууд илүү довтолсоор Нидерландчууд хамгаалсаар эхний үе дууслаа. Эхний үеийн статистик үзүүлэлтээр Англи 63 хувийн дотолгоог үзүүлсэн байв.
Хоёрдугаар үед хариу бариутай довтолж, Английн шигшээ баг ахин нэг гоолдсон ч отон тоглолтод орж, гоолыг тооцсонгүй. Ингээд довтолгоо, хамгаалалт хийсээр эцэст нь 90 дэхь минутад Английн шигшээ гоолдсоноор Нидерланд нутаг буцаж, Англи Евро-2024-ийн аваргын төлөө өрсөлдөхөөр үлдлээ.
Дортмунд хотод болсон уг тоглолтод Нидерландын 110 мянган хөгжөөн дэмжигч ирж, гунигтайгаар нутаг буцлаа.
Ийнхүү Евро-2024 аварга шалгаруулалт долдугаар сарын 14-ний 03:00 цагт Англи-Испанийн хооронд өрнөх нь ээ.
С.ОТГОН