Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нэгийн даваа эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГТ, улсын аварга О.Балжиннямаас тодрууллаа. 

-Сайхан наадаж байна уу?

-Сайхан наадаж байна. Наадам сайхан эхэллээ. Бөхчүүд нэгийн даваандаа гарлаа. Бэлтгэл сургуулилт нь ханасан сайхан харагдаж байна. Сайхан барилдаан болох байх аа гэж харагдлаа. 

-Бөхчүүд хэр өнгөтэй байна вэ?

-Нэгийн даваанд бүгд л өнгөлөг сайхан байна. Гурвын даваанаас хойш ерөнхий өнгө тодрох байх. 

-Энэ жил Увс нуур бөхийн дэвжээний бэлтгэл хэр байв?

-Энэ жил би бөхийн галд гараагүй. Долдугаар сарын 5-нд сорилго барилдааныг очиж харсан. Даян аварга маань сайхан байна лээ. Хоёр аварга маань Даян, Дархан аваргын төлөө барилдах болов уу. Аймгийн цолтой залуучууд бас сайхан өнгөтэй байсан. Улсын цолтон төрөх болов уу гэсэн бодолтой байна даа. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа