Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан эхлэв. Улсын арслан Э.Оюунболдоос сэтгэгдлийг нь сонслоо.
-Сайхан наадаж байна уу?
-Сайхан. Дэлгэр монголын наадамдаа дэнж хотойтол сайхан наадаж байна уу.
-Баяр наадам ямар болж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайхан наадам болж байна.
-Энэ жил таны барилдахыг олон хүн хүлээж байх шиг анзаарагдсан. Та хэрхэн хүлээж авав?
-Наадамчин олон бөхөө дэмждэг монголын ард түмэн намайг барилдуулахыг маш их хүслээ. Тэгээд сэтгэл хөдлөөд зодог шуудгаа бэлтгээд, дээлээ өмсөөд наадмынхаа талбайд ороод ирлээ. Баяр наадмыг цэнгүүлэхийн төлөө маш олон жил явлаа. Одоо хэдий залуу ч гэсэн их багаасаа барилдаж эхэлсэн шүү дээ би чинь. 20 настай улсын харцага болсон уу даа. Тэгж явсан хүн чинь наадам болохоор гэгэлздэг юм байна шүү дээ. Гарч нэг барилдчихвал сайхан л байна. Би ганцаархнаа л үлдчихлээ шүү дээ. Завханы Бэгзсүрэн, Увсын Мөнхбаяр бүгд адилхан байсан. Би тэр хэдийг барилдуулж байгаа болохоор барилдчих юм болов уу гэж горьдсон. Сошиалаар Оюунболд барилдах нь гээд явлаа даа. Би бас горьдож л байлаа. Одоо тэгээд болдоггүй юм болдоггүй л юм байна. Намайг дэмждэг монголын ард түмэндээ маш их баярлалаа. Сайхан наадаарай. Хайртай шүү гэж хэлье.
-8 жилийг 2 жил 4 сар болгон бууруулсан. Тэгэхээр та ирэх жилийн наадамд гарах боломжтой болж байна уу?
-Тийм юм шиг байна лээ. Тэр хуралд намайг оруулсангүй шүү дээ. Одоо энэ хүмүүсээс ярилцлага авах хэрэгтэй байх сэтгүүлчид. Бид хар бараанаар л ер нь өчигдөр шийтгүүлчихлээ шүү дээ гэж бодож байна. Ямар хүмүүс яагаад хасах болсныг би мэдээгүй. Би уг нь намайг тэр хуралдаа суулгачих юм болов уу гэж бодож байсан юм. Тэгээд суулгасан ч үгүй, 2 нөхөр гарч ирээд тэглээ гээд л зарлаад явчихсан.
2024-07-11
Допингийн төвийн дарга нь хэний юуг долоогч, ямархуу нөхөр байдаг болоо, нэг хөгийн, үе нас нь талийж тэтгэвэрт хэвтэх ёстой, эрийн муу нэгэн байдаг гэсэн үнэн үү??!!
Зочин
2024-07-11
Шударга зүйлд дасах л болж дээ нийтээрээ. Өрөвдүүлэх гээд ядчих юм чааваас. Барилдвал хүн бүхэнд л сайхан л байна. Даанч хууль дүрэм журам нтр ээ мөрдөж биелүүлж сурцгаая.
2024-07-11
Бусды нь бол барилдуулсан л гэж бна шүү... бод бод... энэ залуугаас их л айдаг бололтой
Нөү допинг
2024-07-11
Өрөвдүүлэх тактик амжилтгүй боллоо мал минь 🖕
2024-07-11
Бусды нь бол барилдуулсан л гэж бна шүү... бод бод... энэ залуугаас их л айдаг бололтой