Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодрууллаа.
-Өмнөх жилийн наадмаар барилдааны идэвхийг харж байгаад хассан шүү дээ. Энэ нь наадамчин олныг нэлээд шуугиулсан. Энэ жил тэрхүү дүрмээрээ явах уу?
-Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг Монгол Улсын Засгийн газраас баталж, барилдуулдаг. Үндэсний бөхийн холбооноос, бөхийн салбар хорооноос энэ заалтыг хасах саналыг Засгийн газарт хүргүүлээд, Засгийн газар энэ дүрмийн заалтыг хасах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ жил уламжлал ёсоороо 512 бөх маань барилдаж байна. Онцлог гэвэл зочин бөхчүүд цөөн тоогоор ирсэн.
-Аль аль улсаас зочин бөхчүүд ирэв?
-Өвөр монгол бөх 1, Тува бөх 1 барилдаж байгаа.
-Идэвх харах заалтыг хассан юм байна. Тэгэхээр бөхчүүд яаж хаялцах вэ. Барьц сонгох уу?
-Үүн дээр Монгол бөхийн өргөөнд 2022, 2023 онуудад Үндэсний бөхийн холбооны дүрмээр барилдаад явж байгаа. Энэхүү дүрмээрээ энэ жил Монгол бөхийн өргөөнд нийт 24200 барилдаан болсон байна. Цаашид энэ дүрмээрээ бөхчүүд барилдаад явна.
С.ОТГОН