Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр цэнгэл наадмын хүчит бөхийн гурвын даваанд бөхчүүд ам авч байна. Бөхчүүдийн ам авсан байдал.
Дархан аварга Г.Өсөхбаяр цэргийн заан Ө.Батсуурийг, даян аварга Н.Батсуурь аймгийн заан О.Мөнх-Ирээдүйг, улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн харцага Ж.Энхбаатарыг, улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Д.Батсүхийг, улсын аварга О.Хангай аймгийн арслан Ч.Мөнхсүхийг тус тус амлажээ.