Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, “Сонсголонгийн гүүр”-ийн орчим "Туул" голын усанд хоёр хүн живж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 16:51 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Б, Э нар “Туул” голын усанд сэлж байгаад иргэн Э/38 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас 11 метрийн зайтай голын салаанд цогцос нь хайргадаж, тогтсон байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгч ажиллажээ.

Таны сурталчилгаа