Цаг үеийн мэдээ

Триатлоны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20, 21-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд болно.

Тус тэмцээнд 60 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. 2005 оноос эхлэлтэй улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил анх удаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Баянцогтын нууранд болж байгаа юм. Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн тамирчдын дунд өмнө нь улсын аварга болж байсан хашир туршлагатай спортын мастер “Хангарьд”-ын Ч.Гансүх, “Виста” клубийн Х.Одгэрэл тэргүүтэн шавь нартайгаа өрсөлдөхөөр иржээ.

Түүнчлэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа охиныхоо хамт, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хоёр хүүгийнхээ хамт улсын аваргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж байна. Үүнээс гадна Ironman-ий тэмцээнд хурд сорьж явсан, 57 настай спортын дэд мастер П.Гантулга оролцох юм. Мөн АНУ, Япон, БНСУ-аас монгол тамирчид өрсөлдөхөөр эх орондоо ирж буйгаа онцлогтой.

Триатлончид Цэнхэрмандалд 500 метр замыг усанд сэлж, 15 км дугуй жийж, таван км гүйн тэсвэр тэвчээр сорин өрсөлдөж, аваргаа тодруулна. 

 

Таны сурталчилгаа