Цаг үеийн мэдээ

2024 оны олимпын наадамд манай улсын 33 тамирчин есөн спортын төрөлд өрсөлдөнө. Монголчуудын тогтмол амжилт үзүүлж ирсэн бокс, чөлөөт бөх, жүдо, буудлагын төрөлд манайхаас цөөнгүй тамирчин оролцож буй. Мөн байт харваа, хүндийг өргөлт, усанд сэлэлт, марафон гүйлт, дугуйн төрлөөр тамирчид оролцож байна.

Тодруулбал, жүдогийн төрөлд 10, бөхийн төрлүүдээр ес, буудлага, марафон гүйлтээр тус бүр гурав, бокс, усанд сэлэлт, дугуйн төрлөөр тус бүр хоёр, байт харваа, хүндийг өргөлтөөр тус бүр нэг тамирчин эх орноо төлөөлөн олон улсын тавцанд хүч үзэх юм. 

“Парис 2024” олимпын наадамд эх орноо төлөөлөх баг тамирчид

БАЙТ ХАРВАА (1)

•    Эрэгтэй: Баатархуягийн Отгонболд

БУУДЛАГА (3)

•    Эрэгтэй: Нянтайн Баяраа (50 метрийн гурван байрлал)

•    Эрэгтэй: Энхтайваны Даваахүү (10 метрийн хийн гар буу)

•    Эмэгтэй: Оюунбатын Есүгэн (50 метрийн гурван байрлал) 

БОКС (2)

•    Эмэгтэй 50 кг: Оюунцэцэгийн Есүгэн

•    Эмэгтэй 54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал

ДУГУЙ (2)

•    Батсайханы Тэгшбаяр

•    Сайнбаярын Жамбалжамц

ЖҮДО (10)

•    Эмэгтэй 48 кг: Бавуудоржийн Баасанхүү

•    Эмэгтэй 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам

•    Эмэгтэй 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн

•    Эмэгтэй -78 кг: Отгонбаярын Хүслэн

•    Эмэгтэй +78 кг: Амарсайханы Адъяасүрэн

•    Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд

•    Эрэгтэй 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү

•    Эрэгтэй 73 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр

•    Эрэгтэй -100 кг: Батхуягийн Гончигсүрэн   

•    Эрэгтэй +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл

МАРАФОН (3)

•    Галбадрахын Хишигсайхан

•    Баярцогтын Мөнхзаяа

•    Бат-Очирын Сэр-Од

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ (1)

•    Эмэгтэй 81 кг: Мөнхжанцангийн Анхцэцэг 

ЧӨЛӨӨТ БӨХ (9)

•    Эрэгтэй 65 кг: Төмөр-Очирын Тулга

•    Эрэгтэй 86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

•    Эрэгтэй 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

•    Эмэгтэй 50 кг: Долгоржавын Отгонжаргал

•    Эмэгтэй 53 кг: Батхуягийн Хулан

•    Эмэгтэй 57 кг: Болдсайханы Хонгорзул

•    Эмэгтэй 62 кг: Пүрэвдоржийн Орхон

•    Эмэгтэй 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа

•    Эмэгтэй 76 кг: Энх-Амарын Даваанасан

УСАНД СЭЛЭЛТ (2)

•    Эрэгтэй: Батбаярын Энхтамир

•    Эмэгтэй: Батбаярын Энххүслэн

Харин хамгийн залуу тамирчин нь 19 настай жүдоч О.Хүслэн. Тэрээр анхны олимпын наадамдаа оролцохоор зэхэж буй. Мөн энэ удаагийн олимпын наадмын Чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүд бүтэн багаараа оролцоно. Түүнчлэн дугуйн спортынхон 28 жилийн дараа олимпын наадамд эргэн ирлээ. Харин усанд сэлэлтийн төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин оролцох бөгөөд Б.Энххүслэн, Б.Энхтамир нар нь эгч, дүүс юм. Харин Паралимпад зургаан төрлөөр есөн эрх баталгаажуулсан байна.

Таны сурталчилгаа