Усны газрын лабораторийн эрхлэгч Б.Хулагчингаас тодрууллаа.
Усны газрын хяналтын төв лабораториос Сэлбэ, Туул, Дунд голын усны чанарын хяналтыг байнга хийдэг. 2023 оноос хойш хийсэн судалгаануудаа тухай бүрд нь танилцуулаад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болоод бусад холбогдох байгууллагууд руу өгч, хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд буюу 2024 оны тавдугаар сарын 11-ний өдөр Туул голын цэвэрлэгээ хийх ажлын хүрээнд дээж авсан. Дээж авахдаа суурьшил нэмэгдэж байгаа Тэрэлжийн гүүр орчмоос Сонсголонгийн гүүр хүртэл хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдээс буюу гүүр болгоны дороос нийт 4 цэг буюу Тэрэлжийн гүүр, Маршлын гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрний дороос усны дээж авсан. Мөн Сэлбэ, Дунд гол Туул голтой нийлж байгаа хэсгээс дээж авсан байгаа. Ингээд тухайн шинжилгээнд гүйцэтгэл хийгээд хянахад Туул голын эрсдэл маш их буюу хамгийн аюултай нь гэдэсний бүлгийн савханцар, эмгэг төрөгч бактериуд бүх цэгээс илэрсэн. Энэ нь юуг хэлж байна гэхээр Туул гол маш их бохирдолтой байна. Туул голын усыг ундны усанд хэрэглэхэд эрсдэлтэй. Халдварт өвчин, арьс өнгөний өвчин тусах эрсдэл үүснэ. Цаашлаад бактерийн гаралтай янз бүрийн халдвар тусах эрсдэл үүссэн. Гэдэсний бүлгийн хоёр төрлийн савханцар илэрсэн. Нянгийн тоо гадаргын усны шаардлагаас хэд дахин илүү давсан. Биологийн бохирдол үүссэн нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Туул голын усыг ялангуяа унданд хэрэглэж болохгүй.
Baasankhuu lkhagva
2024-11-11
Туул голын ойролцоо мод бургас хавиар хүмүүс их хүндэрдэг битүү нойлын цаас, хүний болон малын нохойн ялгадас дүүрэн байдаг, хүүхдийн пампарс уут уутаар нь хаясан байдгаас орчин их бохирдож байна