“Парис-2024” зуны олимпын наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд болох сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, зурагчин, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн Ч.Ганбат, зурагчин Д.Нямбилэг, сэтгүүлч Ж.Цэцэгмаа нар газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ.
Энэ өдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар “Үзэгтэй тамирчид”-ийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж амжилт хүсэв. Уран бүтээлчид энэ сарын 21-ний өдөр Парисыг зорих юм.