Цаг үеийн мэдээ

Тайландын Срирача хотноо энэ сарын 16-24 өдрүүдэд U15, U20 насны Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчдын анхны медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-д өрсөлдсөн О.Намуун хүртжээ. 

Тэрээр эхлээд эзэн орны бөх Понтип Сириратыг 6-0 харьцаатай ялж, хэсгийн аваргын төлөө Японы тамирчин Канна Такаражимад ялагдан,  хүрэл медалийн төлөө Казакстаны бөх Назерке Уразбековаг 9-6 харьцаатай ялжээ. 

Тус тэмцээнд оролцож буй Монголын багийн дасгалжуулагчаар “Алдар спорт хороо”-ны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин Б.Одончимэг, Дархан Эрхэт клубийн дасгалжуулагч Ё.Батдархан нар ажиллаж байна. 

Таны сурталчилгаа