Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ой тохиож байна. Өнөөдөр тус сумын ойн наадам болж, хүчит бөхийн барилдаанд Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын арслан Ц.Содномдорж бэртэлтэй байсан ч барилдан түрүүлжээ. Түүнийг нутгийн зон олон хүндэтгэн "Төрсөн нутгийнхаа 100 жилд түмэн олноо хүндэтгэн /бэртэл сэдэрсэн ч үл тоон/ барилдан түрүүлж наадамчин олноо баясгасан Улсын арслан Ц.Содномдорж танд баярлалаа" хэмээсэн байна.