“Парис 2024” зуны олимпын наадмаар АНУ-ын шигшээ баг мөн Франц улсын талаар болон олимпын наадамд оролцох бусад улсын сонирхолтой түүхэн баримт гээд олон төрлийн хачиртай мэдээ мэдээллийг реппер “Snoop Dogg”-оор ахлуулсан продакшны хамт олон Дэлхий нийтэд түгээхээр болжээ.
Орой бүр үзэгчдэд хүрэх тус нэвтрүүлэг нь “Primetime in Paris” нэртэй бөгөөд АНУ-ын шигшээ багийн тамирчдын гэр бүлийн гишүүдийн хамт тэдний амжилт, ялалтыг хамтдаа тэмдэглэж тогтмол Парисын олимпын талаарх мэдээлэл солилцох аж.
53 настай “Snoop Dogg”-ийн багт инээдмийн киноны нэрт жүжигчин Кевин Харт багтсан аж.