Өнөөдөр Парисын Зуны Олимпын Наадам хөлбөмбөгийн төрлөөр эхэлж байгаа юм. Улаанбаатарын цагаар 21:00 цагт Аргентин - Марокко, Узбекистан - Испанийн тоглолтуудаар нээж байна.
Хөлбөмбөг олон тоглолттой, дундаа амрах олон өдөр шаардлагатай учраас хамгийн эрт эхэлдэг. Дээр нь Олимпод 23-аас доош насны тоглогчид оролцдог бөгөөд 23-аас дээш насны гурван тоглогч тоглох эрхтэй байдаг ажээ.