Цаг үеийн мэдээ

“Парис-2024” зуны олимпын наадамд Монгол Улсаас боксын төрлөөр анх удаа эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөх гэж байна. “Токио 2020” наадамд М.Мягмаржаргал манай улсаас олимпод оролцсон анхны эмэгтэй боксчин болсон юм. Харин энэ удаад О.Есүгэн 50 кг-н жинд, М.Энхжаргал 54 кг-н жинд олимпод оролцсон анхны эмэгтэй боксчид болно. Олимпын наадамд 2012 оноос эхлэн эмэгтэйчүүд боксын төрлөөр өрсөлдөж эхэлсэн байдаг.

Овог нэр: Мөнгөнцэцэгийн Энхжаргал

Төрсөн он, сар: 1999.04.18

Байгууллага: Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

Амжилт: Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга, Монгол улсын хошой аварга

Анхны багш: МУГД А.Гантулга

Овог нэр :Оюунцэцэгийн Есүгэн

Төрсөн он, сар, өдөр: 2001.01.09

Байгууллага: ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

Амжилт : “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, Монгол улсын 3 удаагийн аварга, ОУХМ

Анхны багш : МУГД Г.Ганхуяг

Таны сурталчилгаа