Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр мэдээлэлдээ “Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний төслийн эхний хэсгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Мөн Монгол Улсын тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газар 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Монгол Улсын Сангийн сайд 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар танилцуулгыг хийсэн. Эдгээр танилцуулгатай холбогдуулаад Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг холбогдох сайдуудад албан даалгавраар үүрэг өгсөн. 

Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой зарим яамдын чиг үүрэг шилжсэн. Зарим яамдын нэрд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бүтэц орон тоог нэмэгдүүлэхгүйгээр, төсөв нэмэгдүүлэхгүйгээр яамдын бүтэц зохион байгуулалтыг шинээр баталсан” гэв. 

Таны сурталчилгаа