Олимпын 2 алтан медальт Энди Муррей 2024 оны Парисын олимпын дараа теннисний спортоо орхино гэдгээ мэдэгдлээ.
2012,2016 оны зуны олимпын наадмын талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дараалан түрүүлсэн Их Британы тамирчин Энди Муррей 5 дахь олимпын наадамдаа оролцох гэж байна.
Цагтаа Дэлхийн чансааг тэргүүлж явсан 37 настай тэрээр “Парис 2024” олимпын наадамд улсаа төлөөлөн оролцоод эх спортоосоо албан ёсоор зодог тайлж цохиураа ханандаа өлгөнө гэдгээ зарлалаа.