Тайландын Срирача хотод зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 жингийн барилдаан явагдлаа. 86 кг-д ОУХМ Н.Батбилгүүн эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Сачин Сачиныг 10:0, 2-р тойрогт Туркменистаны Парахат Атаевыг мөн 10:0, хэсгийн аваргын төлөө Казахстаны тамирчин Науруз Ахмедхановыг 11:0 харьцаатай хожиж алтан медалийн төлөө Ираны Рахмани Фироузжайеиг 6:3 харьцаатай ялж Ази тивийн аварга боллоо. Ингэснээр Н.Батбилгүүн U20, U23 насны ангилалд ААШТ-ий хос алтан медальтан болж байна.