Токиогийн олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан амжилттай Испанийн шигшээ баг тэмцээний “СИ” хэсэгт өрсөлдөж байгаа.
1992 оны Барселонагийн олимпын наадамд түрүүлж цор ганц алтан медалиа хадгалсаар яваа Испанийн шигшээ энэ жил Европын аваргын цом дээр нэмээд олон жил хүлээсэн Олимпын алтан медалиар хөгжөөн дэмжигч нартаа бэлэг барих зорилготой. Тэд хэсгийн эхний тоглолтоо Ази тивийн төлөөлөл Узбекстаны эсрэг хийж 2:1 харьцаатай хожиж хэсгээ тэргүүлж эхэллээ.
“Ялагдашгүй Армада” 3 өдрийн дараа Доминиканы шигшээ багийн эсрэг тоглоно.
Гэрэл зургийг Ч. Ганбат, Д.Нямбилэг