Өчигдөр Олимпын ганцаарчилсан 32.4 км-ийн дугуйн уралдааны техникийн зөвлөгөөн Улаанбаатарын цагаар 22:00 цагт болж Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж, Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг батлав.
Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдөж олон орны багт гайхширал, хэл ам болж буйд харамсаж байна.
Азиас 10-аад орон Олимпын 1 эрх авсны Казахстан, Монгол, Япон улсуудад 2 зайд уралдах 2 эрх олгосон юм. Гэхдээ Монгол Улс 2 зайд уралдаж буй нь том ололт амжилт юм.
Б.Тэгшбаяр С.Жамбалцамцын бэлтгэл хангагчаар буюу сэлгээнд өндөр бэлтгэлтэй байгаа. Тэмцээн долдугаар сарын 27-ны өдөр манай цагаар 22:30 цагт эхэлнэ.