Зуны XXXIII олимпын наадмын нээлтийн ёслол долдугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01:30 цагаас эхэлнэ.
“Парис-2024” олимпын наадмын нээлтийн ёслолын онцлог нь орон орны тамирчид жагсан цэнгэлдэх рүү орж ирдэг уламжлалын оронд Сена мөрнөөр завиар хөвөх юм. Анх удаа цэнгэлдэхээс гадна олимпын нээлт болох гэж байна. Нийт 6 км урт замаар 45 мянган хүн нээлтийн үзүүлбэрийг ус, газар, агаар дээр үзүүлнэ. Олимпын нээлтийг 600 мянган хүн үзнэ гэж анх тооцоолсон ч тийм олон хүнд хүрэх хэмжээний жорлон болоод идэж уух зүйлээр үйлчлэх боломжгүй гэж үзээд 300 мянган хүн үзэхээр болгож багасгажээ. Энэхүү 300 мянган үзэгчээс 100 мянган тасалбартай. Тасалбарын үнэ 90-2700 еврогийн үнэтэй. Олимпын наадмын нээлтийн хамгийн үнэтэй тасалбар нь энэхүү нээлтийн тасалбар болж байна.