Цаг үеийн мэдээ

Монгол Улсын 20 хүртэлх насны хөлбөмбөгийн Эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ өдрүүдэд Умард Марианы Арлуудын Сайпан хотод бэлтгэл сургуулилтаа хангаж тоглолтдоо оролцсоор байна.

Үндсэн хуваарийн дагуу амралтгүйгээр хоёр хоног дараалан тоглолтод оролцож,тоглолттой өдрийн өглөө нь бэлтгэл хийх зэрэг сорилт ихтэй нөхцөлүүдийг даван туулж хоёр тоглолтын ард амжилттай гарч арвин их туршлагыг хуримтлуулаад байна.

Өнөөдөр буюу долдугаар сарын 26-ний өдөр тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд ахин эхэлж байгаа ба дахин дараалсан шахуу хуваарийн дагуу тоглолтдоо оролцоно.

Таны сурталчилгаа