Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакүхо Ө.Дэмиджамц Жонидан зиндаанд уналгүй түрүүлжээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо аваргын шавь, Дархан аварга Г.Өсөхбаярын дунд хүү Сэйхакүхо Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн Жонидан зиндааны энэ сарын барилдаанд 7-0 амжилт үзүүлж түрүүллээ. Тэрээр мэргэжлийн сүмод бөхөд ороод, хоёр дахь башёдоо барилдаж байгаа юм.