"Парис 2024” олимпын наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тамирчдаас хамгийн өндөр нь Францын шигшээ багийн төвийн тоглогч Виктор Вембаньяма 2 метр 22 см-р тодорч байгаа бол хамгийн намхан тамирчин Японы шигшээ багт тоглодог Юки Тогаши гэгч холбон тоглогч юм. Түүний өндөр 1 метр 67 см аж.
Нэг хэсэгт багтан өрсөлдөх хоёр баг 07 сарын 30-ны өдөр хоорондоо тоглоно.