"Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн 48 кгд Монгол Улсаа төлөөлж 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө. Манай тамирчин C зоонд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт яллаа. Манай тамирчин “ Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын аваргын төлөө хүч үзнэ.
Гэрэл зургийг Ч. Ганбат