Цаг үеийн мэдээ

ОУХМ М.Энхжаргал Итали улсын тамирчин Чарааби Сиринэтэй эхний тулаанаа хийлээ. Эхний үед 5:0-оор Италийн тамирчны талд шийдэгдэв. 

Хоёрдугаар үеийн эхний 01:30 минутад манай тамирчин эсрэг тамирчнаас торгууль салгаж чадав. Дахин сүүлийн 1 минут эхэлсэн үед торгууль салгалаа. Ингээд хоёрдугаар үе 5 шүүгчийн санал нэгтэй 5:0-дэв. 

Гуравдугаар үед манай тамирчны ажиллагаа илүү байж 5:0 харьцаатайгаар тэргүүлснээр Парис-2024 олимпын наадмын эхний ялалтаа авлаа. 

Таны сурталчилгаа