Цаг үеийн мэдээ

Өнөөдөр нийт 4 төрлөөр Монгол улсын 7 тамирчин өөрсдийн хурд хүч, цэц мэргэнээ сорих юм. 

ЖҮДО 66 кг:  

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү 16:00 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорих юм.

ЖҮДО 52 кг: 

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам 16:00 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай . Ялбал шөвгийн 8-д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй.

УСАНД СЭЛЭЛТ 200 м: 

Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд “Токио-2020” олимпын наадамд оролцогч, “Ханжоу 2022” Азийн наадмын VIII байр, ОУХМ Б.Энххүслэн Улаанбаатарын цагаар 18:00 цагт уралдана.

БУУДЛАГА 10 метр хийн урт буу: 

Буудлагын спортын эмэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн  мөнгө , Азийн наадмын хүрэл  медальт, ОУХМ О.Есүгэн Улаанбаатарын цагаар 15:15 цагт цэц сорино.

БУУДЛАГА 10 метр хийн гар буу: 

Эрэгтэйчүүдийн 10 метр хийн гар буун финалын шатанд Дэлхийн аваргын Мөнгө, Ази тивийн 1 Мөнгө, 2 хүрэл, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын Алт,мөнгө,хүрэл медальт, ОУХМ Э.Даваахүү Улаанбаатарын цагаар 15:30 цагт өрсөлдөнө. 

БУУДЛАГА 10 метр хийн урт буу: 

Эрэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд оролцож буй ОУХМ Н.Баяраагийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17:15 цагт эхэлнэ.

БОКС 50 кг: 

Эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн эхний тулаанаа Улаанбаатарын цагаар 18:36 минутад  Колумбын тамирчин Лорена Валенсиа Викториятай хийнэ.

Таны сурталчилгаа