“Парис 2024” зуны олимпын наадмын эхний өдөр Усанд сэлэлтийн 4 багц медалийн эзэд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд уралдсан Германы усанд сэлэгч Лукас Мертенс Дэлхийн шилдэг 37 тамирчдаас хамгийн хурдан нь байж шигшээ гараанд Австрали, Өмнөд Солонгос, АНУ, БНХАУ-ын баг тамирчдыг ардаа хийн энэ төрөл зайд алтан медалийн эзэн боллоо. 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хамгийн сүүлд 1988 оны Сөүлийн олимпын наадамд ХБНГУ-ын тамирчин Уве Даслер алтан медаль хүртэж байснаас хойш 36 жилийн дараа тус төрөл зайд олимпын аварга төрлөө.