Цаг үеийн мэдээ

“Парис-2024”  олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186 нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорьж байна.  

- Африкийн 31 улсын 43 бөх 

- Азийн 25 улсын 95 

- Европын 36 улсын 180

- Далайн 7 улсын 10 жүдоч

- Пан Америкийн 22 улсын 50 жүдоч хүч үзэх юм. 

Монгол Улсын шигшээ баг тамирчид эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Баасанхүү мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ эхлүүлээд буй. Энэ өдөр Эмэгтэйчүүдийн 52 кг-д Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай барилдана. Ялбал шөвгийн 8-д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй хүч үзнэ. Эрэгтэйчүүдийн 66 кг жинд дэлхийн хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Ё. Басхүү өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж удаах барилдаанд Киргиз, Украйны бөхийн ялсантай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорих юм. 

Манай хоёр тамирчин 2 дахь олимпын наадамдаа  өрсөлдөж буй. Мөн хоёул нэг өдөр барилдаанаа эхлүүлж байгааг онцлох  нь зүйтэй байх.

Таны сурталчилгаа