Цаг үеийн мэдээ

Монголчуудын өв соёлын наадам “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сарын 3, 4-нд “Хүй долоон худаг”-т болно. Даншиг наадам Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам. Жуучлдыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж хөгжих бүрэн боломжтой. Даншиг наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд ирж оролцохоор бүртгүүлжээ. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглоно. Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдана.

Мөн Сээр цохих тэмцээн, Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, Дүүргүүдийн Ардын авьяастнуудын тоглолт, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Даншиг наадам анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ юм.

Таны сурталчилгаа