Зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тоглолтод урд өмнө тохиож байгаагүй олон сонирхолтой амжилт бүртгэгдлээ.
1. Замбийн шигшээ багийн довтлогч Банда Австралийн хаалганд 3 гоол оруулсан нь олимпын наадмын түүхэнд 2 олимп дараалан хэттрик хийсэн анхны эмэгтэй тамирчин болсон. Түүний хувьд “Токио 2020” наадамд Нидерландын эсрэг 3 гоолдож байв.
2. Хамгийн олон гоолын зөрүүг барьж хожсон гэсэн амжилт мөн бүртгэгдсэн бөгөөд 5:2 харьцаатай хожигдож явсан Австралийн шигшээ багаас дараалан 4 гоолдож тухайн тоглолтод 6:5 харьцаатай хожсон.
3. Мэдээж “Парис 2024” олимпын наадамд одоогоор хамгийн олон гоол буюу 11 гоол хаалганд орсон тоглолт болоод байна. Харин олимпын наадмын түүхэнд энэ нь хоёрт орох үзүүлэлт бөгөөд 3 жилийн өмнө “Токио 2020”-д мөн л Замбийн шигшээ баг Нидерландтай тоглож 10:3 харьцаатай хожигдож байсан нь хамгийн олон гоолтой тоглолт болон бүртгэгджээ.