Каное завины домог Австралийн нэрт тамирчин Жэссика Фокс 2012 оноос хойш 4 олимпын наадамд оролцож 2 дахь алтан медалиа К1 ангилалд хүртлээ. Тэрээр 2012 оны Лондоны олимпод ердөө 18 настайдаа оролцохдоо мөнгөн медаль хүртэж, 2016 оны олимпоос хүрэл медаль, “Токио 2020” наадмаас С1, К1 ангилалд тус бүр нэг хүрэл, нэг алтан медаль хүртэж байсан билээ. Одоо 30 настай тэрээр 4 олимпын наадмаас нийтдээ 5 медаль хүртээд байна. Дэлхийд мөн 14 удаа түрүүлсэн Фокс 1994 онд Франц улсад төрж байсан бөгөөд гэр бүлийн хамтаар Австрали улсыг зорьж байжээ. Түүний ээж Майрам Фокс нь Франц хүн бөгөөд 1996 оны Атлантагийн олимпын наадмын Каное завины К1 төрөлд хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Аав нь мөн Дэлхийн 10 удаагийн аварга Их Британи гаралтай Ричард Фокс хэмээх ахмад тамирчин ажээ.
Австрали улсын тугчаар сонгогдож “Парис 2024” наадмын нээлтэд хүндэтгэлтэйгээр оролцсон Жэссика Фокс нь улсынхаа тэргүүний онц сурлагатай үлгэр жишээч оюутан байсан бөгөөд одоог хүртэл суралцаж байгаа ажээ.