ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН НАЧИН ӨЛЗИЙСАЙХАНЫ БАТЗУЛ (1994-2024 он)
Монгол улсын начин Өлзийсайханы Батзул 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ө.Батзул нь 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрж бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэхдээ үндэсний бөхөөр 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цол тус тус хүртсэн бөх байлаа.
Тэрээр үндэсний бөхөөр төрөлх Орхон аймгийнхаа баяр наадамд дөрвөн удаа их шөвөгт шалгарч, хоёр удаа түрүүлсэн бөгөөд бөхийн чөлөөт барилдааны Олон улсын тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцсон, Олон Улсын хэмжээний мастер цолтой, уран хурц, шуурхай түргэн барилдаантай бөх байв.
Талийгаачийн бөхийн спортод зориулсан нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, тэвчээртэй, алиа хошин, нөхөрсөг даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
2024-07-31
Схан залуу маш харамсалтай юм болжээ гэр бүлд нь эмэгнэл илэрхийльё
Zandan
2024-07-31
Сайхан залуу. Харамсалтай байна Гүн эмгэнэл илэрхийлье