"Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Энхжаргал өнөөдөр Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатиче Акбаштай хүрэл медалийн төлөө тулалдах билээ.
Тэрбээр эхний тулаандаа Италийн тамирчныг төвөггүй буулган авсан бол шөвгийн 16-д Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоараг илүүрхсэн юм.
Харин хүрлийн төлөө тулалдах Туркийн тамирчин Хатиче Акбаши нь 2022 онд эх орондоо болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Ази тивдээ аваргалсан амаргүй тамирчин байна. Тэд өнөөдөр 23:20 цагт шийдвэрлэх тулаан хийх ба ялсан нь медалийн тавцанд гарч, ялагдсан нь эх орондоо медальгүй буцах юм. Хэрэв М.Энхжаргал өрсөлдөгчөө ялсан тохиолдолд олимпын наадмаас медаль хүртсэн Монголын боксын найм дахь тамирчин, Монголын анхны олимпын медальт эмэгтэй боксчин болно.
ОЛИМПЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН БОКСЫН ТАМИРЧИД:
"Сөүл-1988" олимпоос Н.Энхбат хүрэл
"Барселона-1992" олимпоос Н.Баярсайхан хүрэл
"Бээжин-2008" олимпоос П.Сэрдамба мөнгө
"Бээжин-2008" олимпоос Э.Бадар-Ууган алт
"Лондон-2012" олимпоос У.Мөнх-Эрдэнэ хүрэл
"Лондон-2012" олимпоос Н.Төгсцогт мөнгө
"Рио-2016" олимпоос Д.Отгондалай хүрэл
2024-08-01
Энхбат мөнгө авч байсан санагдах юм???1988
2024-08-01
hurel
Бүүнээ
2024-08-01
1996 оны Олимпоор Алтанхуяг хүрэл медаль авсан гэдэг
2024-08-01
1996 ond medali avaagui
2024-08-01
hurel
2024-08-01
1996 ond medali avaagui
Жавхлант
2024-08-01
2022 оны дэлхийн аваргын тоглолтыг нь сайн харахаа надаар хэлүүлэлтгүй мэдэх биз амжилт
Irgen
2024-08-02
Medeli avsan ch avaagui ch heden tamirchid bol mundag bnaa.Daanch udirdlaguud gj baahan hulgaich.bas ehneruudee daguulchsan.120 darga .doloogchid hereg algaa.