“Парис-2024” зуны олимпын наадам тав дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хүслэн Эквадорын тамирчин Ванесса Чалаг яллаа. Анхны олимпдоо оролцож буй О.Хүслэн эхний ялалтаа авсанаар шөвгийн 16-д шалгарлаа. О.Хүслэн энэ оны Ази тивийн хүрэл медальтай бөгөөд дэлхийн чансааны 28 дугаар байрт эрэмбэлэгдсэн амжилтаар олимпын наадмыг зорьсон юм.
Үзэгч
2024-08-01
Хэвтээгээс оцойж өгдийгөөд мэхэнд орж даруулах гээд байсан шүү, анхаарна биз, аая