Монголын Хөлбөмбөгийн Холбооны "Дээд лиг" наймдугаар сарын 16-нд эхэлнэ. Үүнтэй уялдуулан МХБХ, тэр дундаа холбооны шүүгчид шинэ улирлын бэлтгэлээ нягт нямбай базаасаар байна.
Шүүгчдийн хамрагддаг хамгийн өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой ОУХБХ ( FIFA) - ны шүүгчийн сургалт өнөөдөр онол, практик, фитнес гэсэн 3 чиглэлээр зохиогдож эхэллээ.
Энэ удаагийн сургалтыг FIFA - ын туршлагатай сургагч багш, Мохамед Родзали Бин Яакүб, Хятад улсын иргэн, FIFA -н фитнесийн сургагч багш Жан Лин Лин. FIFA техникийн сургагч багш Видьяа Хабиба Бинти Шамсури удирдан явуулж байна.
Уг сургалтад МХБХ-ны 27 шүүгч хамрагдаж байгаа бөгөөд чухал чухал сэдвүүдээр онолын хичээл орохын зэрэгцээ, бие бялдрын фитнес тестийг авсан юм.
Сургалт наймдугаар сарын 4- нд дуусах бөгөөд фитнесийн олон улсын стандартаар 26 оролцогчдоос шалгалтаа авч 20 шүүгч тэнцсэн бөгөөд онол, практикийн сургалт, шалгалтууд үргэлжлэн явагдаж байна.