Алжир боксчин Имане Хелифийн талаарх цээргүй гэх үү, ичгүүртэй гэх үү маргаан олимпын эргэн тойронд өрнөж байна. Тэр бол Алжир улсаас олимпод оролцсон анхны эмэгтэй боксчин. 1999 онд Алжирын Тиарет хотод төрсөн, багаасаа эмэгтэй ангилалд өрсөлдөж, Токиогийн олимпод тулалдаж байв. 2018 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнүүдэд эмэгтэй ангилалд оролцож байгаад 2023 онд Дэлхийн боксын холбооноос шинжилгээ хийж, эр хромосомтой байна гэж хасжээ. Ийн Олимпын хорооны зөвшөөрөлтэй Парисын олимпод оролцож байгаа юм байна. Түүний хувьд Африкийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт хэд хэдэн тэмцээнд эрэгтэй ангилалд орж түрүүлж байв. Иманегийн хувьд интерсекс буюу манайхны хэлдгээр “манин” хүн. Гэвч өөрийгөө эмэгтэй гэж үздэг бөгөөд интерсекс гэдгээ тодорхойлуулаагүй юм билээ. Ийм төрлийн тамирчдыг тойрсон асуудал их байдаг.
Тэрээр XY буюу эр хромсомтой, эр даавар ялгаруулдаг хэр нь эм бэлэг эрхтэнтэй. “Манин” гэгдэх хүмүүс хүн төрөлхтөн дунд цөөнгүй тоогоор аж төрдөг. Майдарын ч юм уу, Буддын зарим баримлыг эр эмийн дундуур хийсэн байдаг. Философийн эх орон гэгддэг эртний Грект ч энэ ойлголт бүрхэг байсан. Баримлууд нь хөхтэй хэр нь эр хүний бэлэг эрхтэнтэй байх жишээний.
“Манин” хүн эмэгтэй ангилалд өрсөлдөж болох уу?
Болохгүй. Эрлийз морийг сэрвээний өндрөөр хасдаг шиг хүч тэнцвэргүй тулаан. Үнэн хэрэгтээ эр, эм хүмүүс физиологийн хувьд маш адилхан. Эр бэлэг эрхтэн, эм бэлэг эрхтэн яг адилхан эсээс үүсдэг. Үтрээний уруул даавар ихтэй үед эр бэлэг эрхтний хуухнаг болдог бол умай нь дутуу ургасан шодой. Иманегийн хувьд XY буюу эр хромосомтой хэр нь эм бэлэг эрхтэнтэй учир эмэгтэй ангилалд тулалдаж байгаа. Гэхдээ эр болон эм бэлэг эрхтэн хоёр чухамдаа нэг зүйл юм. Тэгэхээр эр хромосомтой, эр даавар ялгаруулж байгаа нь чухамдаа эр хүний бие физиологитой байна гэсэн үг. Тэгэхээр цохилт даах, өрсөлдөгчөө цохих, хурдан хөдлөх, тулааны эвсэл гээд байгалиас заяагдсан эр хүний дайчин чадвар Иманэд бий гэсэн үг.
“Манин” гэх ангиллыг спортод оруулах ёстой юу?
Боломжтой. “Манин” хүмүүс хүн амын 1.7 хувийг эзэлдэг. Дээр нь хүйсээ солиулсан хүмүүс 1 хувь, мөн 4000-5000 эмэгтэй тутмын нэг нь эр даавар ялгаруулдаггүй ч эрэгтэй хромосомтой байдаг. Харин 600 эрэгтэй тутмын нэг нь эр даавар ялгаруулдаг ч эмэгтэй хромосомтой байх жишээний. Тэгэхээр эдгээр хүмүүст зориулсан спортын шинэ ангилал гаргаж ирэх боломж бий. Ер нь ургийг тээж байх явцад гормон агуулсан хүнс, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зохистой. Эмч нар ч энэ талаар бишгүй ярьдаг. Шампунууд эр бэлгийн гормон их агуулдаг гэдэг.
Иманэг олимпын хороо яагаад зөвшөөрөв
Алжир улсад иргэний үнэмлэх дээрх хүйс, хүйсээ солихыг хориглодог, мөн эмнэлгийн болон дааврын эмчилгээг өөр хүйс рүү шилжүүлэхийг зөвшөөрдөггүй. Олимпын хороо харин Имане Хэлиф хүйсээ солиулаагүй, бичиг баримтаар эмэгтэй учраас олимпод оролцуулсан. Дэлхийн боксын холбоо бол жендерийн шинжилгээг үндэслэн тэмцээнээс хассан. Олимпын хороо харин төрөлхийн эмгэгтэй төрсөн эмэгтэй хүн гээд эмэгтэй ангилалд орохыг зөвшөөрсөн гэсэн үг. Нөгөө талаасаа эмгэгтэй төрсөн нь түүний буруу биш. Гэсэн ч эмэгтэй гээд эрэгтэй хүний шинж чанар давамгайлсан хүнийг эмэгтэй ангилалд оруулах нь асуудал дагууллаа. Нөгөө талдаа эмэгтэй гормон давамгайлсан эрэгтэй хүн эрэгтэй ангилалд ороод л явж байгаа, хүчний биш гэхэд давуу тал үүсгэх спортод амжилт үзүүлж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс энэ төрлийн асуудалд зохицсон дүрэм журам хэрэгтэй байна. Хелиф болон Тайванийн боксчин Лин Ю-Тин нарын асуудал энэ сэдвийг дэлхийн тавцанд гаргаж тавилаа.
Алдартнууд энэ асуудлыг буруушааж байна. Тухайлбал, Элон Маск, Усанд сэлэгч Райли Гэйнс, зохиолч Ж.К. Роулинг нар эрэгтэй хүнд эмэгтэй хүний спорт хамааралгүй хэмээн жиргэв. Иманэд ялагдсан Италийн боксчин 25 настай Карини дасгалжуулагчдаа "Энэ бол буруу, зөв биш" гэж хэлсэн төдийгүй “карьертаа хэзээ ч ийм хүнд цохилтод өртөж байгаагүй” гэж сэтгүүлчдэд хэлсэн.
Иманег өмөөрөх нь
Хүйсийн хөгжлийн гажиг гэгдэх энэ өвчин бол хэдэн зуун мянгад ганц тохиолддог. Иманегийн хувьд байгалийн алдаа гэж хэлж болохуйц гажигтай. Өөрөөс нь үл хамаарах байгалийн шалтгааны улмаас тестостерон өндөртэй, улмаар маш эрэгтэйлэг шинжтэй. Энэ онцлог нь өөрөөс үл хамаарах эд. Тэрээр өөрийн хүслээр хүйсээ солиулаагүй. Зүгээр л тийм төрчихсөн. Ичгүүртэй гэмээр ийм шуугианы эзэн болж буй Иманегийн хувь тавилан гунигтай. Эрэгтэй, эмэгтэй, транс гээд аль ч ангилалд багтах боломжгүй тамирчны карьер гэдэг...
Б.АМАРТҮВШИН
2024-08-02
Үхсэн өмөөрдөг юм пизданыг
Zochin
2024-08-02
Za tiim yum gj yu bdagiin beleg erhten harj olimpod orulna gj yu bhawde chaawaas yaduu ch hvmvvs bol do.haraajiin eregtei hvn orood irj bgazde tegcheed emegtei gd bdag erdgtei gormon dawamgailsan bulchin shurmustei hudulguun ene ter bolohgviei er gormon dawamgailj bwal shuud has eregteid orj bolno uuruu medne biz.parisiin olimp onigoo shaaj bna du iim yum shiidwerlej chadaagvi bdag ter hothon ene ter awah yum bhgvi bna gene le shv.hulgaich vvrelchihsen tsagdaa magdaa hothonig hamgaalsan yum yuch bhgvi.duus duus.
Зочин
2024-08-02
Их л сонин юмдаа эмэгтэй гэхэд яг л эр хүншиг юм ойлгох ухаан хайрлаа