Цаг үеийн мэдээ

Жүдо бөхийн холимог багийн төрөл нь өнгөрсөн Токио 2020 Олимпын наадмаас хөтөлбөрт багтаж эхэлсэн бөгөөд нэг багт эрэгтэй 3, эмэгтэй 3 жүдоч багтах ба эрэгтэйчүүд -73 кг, -90 кг, +90 кг, эмэгтэйчүүд -57 кг, -70 кг, +70 кг жинд барилдах юм. Тэмцээний үед багууд 3:3 харьцаатай тэнцэх үйл явц гардаг. Энэ тохиолдолд авсан оноог тоолж, тэргүүлсэн баг дараагийн шатанд шалгарах дүрэмтэй. Тамирчдын нэрсийг барилдааны өмнө зарлана.

"Парис-2024” зуны Олимпын наадмын жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхэлнэ. Монголын баг тамирчдын тухайд С хэсэгт сугалаа татсан. Тэд эхлээд Израилын багтай учраа таарна. Ялбал Олимпын наадмыг зохион байгуулагч Францын шигшээ баг тэднийг хүлээж  байна. Израилын багтай өрсөлдөх тамирчдын хувьд Монгол Улсаас: 

Эмэгтэй 

- 57 кг-д Олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам 

- 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн 

+ 70 кг-д Олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн 

Эрэгтэй 

- 73 кг-д  Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү 

- 90 кг-д Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр 

+ 90 кг-д Олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн нар барилдана.

Таны сурталчилгаа