“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Манай баг С хэсэгт эхний барилдаанаа Израйлын багийн эсрэг туллаа. Манай тамирчид дараалж 3 ялагдсан цувралыг Б. Эрдэнэбаяр, Л. Энхрийлэн, А.Адьяасүрэн нар зогсоож үндсэн цагт тэнцээгээр буюу 3:3 харьцаатай өндөрлөв. Улмаар 90 кгд сугалаа таарч ОУХМ Б. Эрдэнэбаяр нэмэлт барилдаан гаргасан ч энэ удаад Израйлын тамирчдад ялалт эргэлээ.
Израйлын шигшээ багийг тэмцээнийг зохион байгуулагч Францын шигшээ баг хүлээж буй.
Эмэгтэй
-57 кг-д ОУХМ Л.Сосорбарам (-)
-70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн (+)
+70 кг-д ОУХМ А.Адьяасүрэн (+)
Эрэгтэй
73 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү (-)
-90 кг-д ОУХМ Б.Эрдэнэбаяр (+)(-)
+90 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн(-)